блабла
]Энэ дуунаас санаа аваад иймэрхүү юм бичлээ. Клипэнд нь тааруулав хэ хэ. Төгсгөл рүү нь халтуурдав хэ хэ
Өглөө босоод гэрээс гарлаа
Үнэхээр сайхан өдөр болох нь
Зам дагаад алхаж байна би
Зайтай мундаг залуу шүү би
Хажуугийн буфетэнд нэг зүйл харлаа

"блабла" цааш унших »
Залуус дүү нартаа захиж захиж хэдэн үг хэлсүү Лео нь
Өглөө бүр нүдээ нээмэгцээ Өгөгдсөн заяандаа талархан баярла Оногдсон тавилаөн чинь хүн болохоор  Онцолж талархах нь зүйн хэрэг Атгахан зүрхээ хайраар дүүргэ
"Залуус дүү нартаа захиж захиж хэдэн үг хэлсүү Лео нь" цааш унших »
IШаал дэмий...

[melancholy.jpg]

Уйтгар гуниг, ганцаардал шаналал

Урт өдрүүдийн дуусахгүй цаг хугацаа

Хүсэн хүлээсэн нэг л хүн
Хүрч ирэхгүй аз жаргалт мөчүүд
Ай дарсны гашуунд дэндүү л дурлалаа
Ахиад хичнээн оныг ингэж үдэхүү
Аз жаргал хаалга тогших тэр агшинд
Аль хэдийн өтөл болсон байх байхдаа
Урагдаж хуучирсан захидал
Нулимсан толботой
Уягдаж өнгөрүүлсэн он жилүүд
Нүцгэн гунигтай

сар шинийн мэндээ

Зиак сайн байцгаана уу хуучны сайхан андууд минь... Та нартайгаа эргэн уулзах сайхан байна шүү. Хтэрэхий олон хоног орчилонгоос тасарлаашд арайчдээ иймийм байж болно гэжүү.... Он гараад шинэ байранд ороод шинэ компаний ажилтан болоод сонин сайхан их л байна. нээрээ хамгийн хайртай найздаа оранж өгөөд нэг мөсөн унтуулчихсан. өнөөдөр чинь нээрээ сар шиний билэгт сайн өдөр юм байнашдээ... сайхан золгоо хийгээд явчихиймсан жиргээ, луза, бэхэрээ, энгийнээ, галдаак өөр хэн билээ заримынх нэр усыг нтр мартахжийшд мөнгөө бариад золгоогоо хийгээрээ хэ хэ... жаахан байхад көө мөн сайхан байжээ хөдөөний хүүхэд болоод ч тэрүү хамгийн дуртай 2хон баяртай цагаан сар наадам ингээд л болоо. шинийн нэгний өглөө ээж тэнд цай цуу чанаад  л раажуугаар цагаан сарын шмнийн нэгэн болоод  ирвэлдээ ай хө.... гээд л бид хэд шинэ дээлээ өмсөөд л хүн болгон л инээмсэглэсэн сэтгэл нь хөөрсөн байдаг байж билээ. үүрийн таван жингээр мордоод өвөөдөө золгох гээд цас хүржигнүүлээд жавар сөрөөд хатируулж явсан тэр л бага нас холоо үлджээ.. хэд хоног сойж хоол идлэгийг нь тааруулсан атар тарган омголон морьд болж өгвөл хазаар дарж авч давхих гээд дүүхэлздэгсэн. өвлийн хүйтэнд жаахан яваад л хамаг хөлс нь гараад тэрүүгээр цан хүүрэг татуулчихсан цав цагаан дүүхэлзсэн омголон хүлэг морьд цаанаа л нэг сүртэй бас сэтгэл булаах шидтэй. ер нь бага насыг минь морьгүйгээр төсөөлөхийн аргагүй ээ. за тэгээд сумын төвийн урд даваан дээр гараад ирэхэд бүх л айлын тоононоос нь уур савсаад яндангаас утаа гарч харагдах... хурдхан шиг очиж өвөөдөө золгоод халуун бууз идэж аваад айл хэсэх гэж яарах сэтгэл... ангиараа нийлж аваад бөөн морьтонгууд сүр бадруулан цас үсчүүлэн хатирах хүсэл... үнэхээр сайхан өнгөрчээ одоо бодоход бага нас минь... гаръядаа... ойрдоо нэтгүй болохоор интэрнэт кафенаас та бүхэндээ мэндчилж байна... Хүн болгон сар шинэдээ сайхан шинэлээд ирж буй туулай жилдээ эрүүл энх олз омог дүүрэн сайхан явах болтугай... БҮГДЭНД НЬ САР ШИНИЙН МЭНДИЙГ ДАХИН ДАХИН ХҮРГЬЕ......

(Нийт: 4)